Бидний тухай

Субару хаус авто салон нь 2014 оноос хойш Япон улсаас автомашин импортоор оруулж ирэн ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд олон төрлийн авто машиныг иргэд болон худалдаа эрхлэгчдийн гарт ихэвчлэн захиалгаар найдвартай хүргэсэн болно.

Импортын автомашин худалдаа: Манайх Япон улсаас төрөл бүрийн автомашиныг тогтмол оруулж ирж монголын зах зээл дээр худалдаалж байна. Та бүхэн манай зогсоол дээр байгаа эсвэл орж ирэх гэж байгаа автомашинуудаас сонголтоо хийн боломжийн үнээр худалдаж авна уу.


Японы дуудлага худалдаанаас машин авах үйлчилгээ: Японоос орж ирж буй бүх автомашин дуудлага худалдаагаар дамжин Монголд ирдэг. Та бүхэн манайд тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр төлсөнөөр хүссэн автомашинаа захиалах боломжтой бөгөөд бид зөвхөн таны хүссэн үзүүлэлт, шаардлагыг хангасан автомашины түргэн шуурхай худалдан авч нийлүүлэх болно.
Манайхаар үйлчлүүлсэний давуу талууд:

  • Япон улсын бүх дуудлага худалдаанаас сонголтоо хийнэ
    Автомашин захиалсанаас гарт хүртэл хугацаанд бүх мэдээллээр байнга хангана.
  • Хурдан шуурхай тээвэрлэлт (21~35 хоног)
  • Зах зээлийн ханшнаас дунджаар 5-20%-ийн хямд худалдаж авах боломж.
  • Бид танд машинаа сонгоход зөвлөгөө өгнө.
  • Таны авто машиныг контейнэрээс буулгах, гаалийн бүрдүүлэлт хийх зэрэг бүх цогц үйлчилгээг танд үзүүлнэ.
  • Хэрвээ таны мөнгө тухайн таны сонгосон автомашиныг авахад хүрэлцэхгүй бол та аль ч банкны лизингийн үйлчилгээнд хамрагдан захиалсан автомашинаа авах бололцоог танд үзүүлнэ.


Манай байршил SUBARU HOUSE авто салон Баянгол дүүрэг, 17-р хороо, Минж плаза төвийн урд.