Жолооч таны машин, механизм санамсаргүйгээр хүчдэлтэй байгаа Агаарын шугамд шүргэсэн наалдсан, тохиолдолд:
Жолооч нь бий болсон холбоосыг / контакт/ түргэн салгаж хүчдэлтэй хэсгээс 1м-ээс хол зайнд холдуулах хэрэгтэй.
Бий болсон холбоосыг салгах боломжгүй тохиолдолд:
Машины метал их биед хүрэх
Машин, механизм дээр гарах
Газар зогсоод түүнд хүрч болохгүй.
Харин жолооч та өөрийн машиныг хүчдэлтэй болсон тухай ойролцоо байгаа хүмүүст мэдээлэх үүрэгтэй. Хэрэв таны машины дугуйнаас утаа гарч шатаж эхэлбэл машины металл хэсэгт гараа хүргэлгүйгээр хоёр хөлөө нийлүүлэн газарт үсрэн бууж хөлөө салгалгүйгээр газраас хөлөө хөндийлгэлгүй өсгий өлмий, өсгий өлмий чирэх замаар машинаас 8-10м холдох хэрэгтэй.
Машинаас холдсоны дараа 70047004 утсанд машинаа хүчдэлтэй болсон талаар мэдэгдээрэй.
Хэрэв та агаарын шугам тасалсан бол:
10 м-ээс дотогш бүү ойртоорой
Шугамын утсыг залгах, машинаас холдуулах гэж ойртож болохгүй. Хэрэв та ойртвол цахилгаан хүчдэлд нэрвэгдэнэ гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй.
Хэрэв хамт явж байсан хүн хүчдэлд нэрвэгдвэл түүнийг аврах гэж түүнд 10 м-ээс дотогш ойртвол та түүний аврахаас өмнө өөрөө хүчдэлд нэрвэгдэж амь эрсдэх аюултайг анхаарна уу? Иймээс танд аюултай нөхцөл байдал үүсвэл шууд мэргэжлийн байгуулгад хандаарай.
АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ЖОЛООЧ ТА дараах зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү.
Агаарын шугам доогуур өнгөрөхдөө шугамын унжилт хамгийн бага байх газраар /тулгуурын дэргэдүүр/ гарах
Агаарын шугамын дор зогсохгүй байх.
Агаарын шугамын дор ачаа өргөх механизмаар ажил гүйцэтгэхгүй байх
Агаарын шугамын доогуур өнгөрөхдөө механизмын өргөх ба сунадаг хэсэг нь тээвэрлэлтийн байдалд байлгах.f