Бидний тухай
ХОЛБОО БАРИХ
НҮҮР ХУУДАС
АВТОМАШИН
ЗАХИАЛГА
Лизинг
Зөвлөгөө, мэдээлэл
Subaru Forester S-Edition SH9
2015-03-24
Subaru Forester S-Edition
Зөвхөн 2011 онд гарсан Subaru Forester-н S-Edition нь turbocharged 2500cc багтаамжтай 4 цилиндртэй хөдөлгүүр Impreza WRX-с, 5 шатлалт автомат хурдны хайрцаг (жолооны хүрднээс араа солих paddle shift-тэй) нь WRX STI-ийнх, энэхүү загварын үйлдвэрээс гарсан үнэ нь 3,129,000 иен болсон нь бүх цаг үеийн хамгийн үнэтэй Forester болгосон байна.
Цэнхэр Alcantara өнгийн оруулгатай S-Edition хатгамалтай арьсан суудал нь энэхүү загварын ялгарах байдлыг бусдаас тодотгож өгсөн байна. Ц
аашилбал стандарт 8 тохируулгатай жолоочийн суудал, хос бүсчлэлтэй агааржуулалтын систем, ухрахын камер, navigation, premium дуугаралттай хөгжим, Bluetooth & USB стандарт оролттой, урд суудал халаагчтай гэх мэт орчин үеийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан тоноглолууд хийгдсэн байна. Мөн бусад загвартай адил Si-Drive mode, Symmetrical AWD, Smart key with Push start байгаа.
Хөдөлгүүрийн хүчин чадлын хувьд энгийн turbocharged XT загвар 169kW and 320Nm буюу 226 морины хүчтэй байдаг бол S-edition нь 193kW and 347Nm буюу 260 морины хүчтэй болсон байна. Энэхүү загварын хүчин чадлыг Subaru фирмээс тунхаглахдаа "the world's first truly high-powered compact SUV" буюу орчуулбал “дэлхийн анхны үнэнхүү хүчит дунд гарын жийп” гэсэн. Үүнийг нотлох нэгэн үзүүлэлт хурд авах хугацаа бөгөөд S-Edition нь 0-100 км/ц хурдыг 6.5 секундэд авдаг байна.
STI 17 инчийн обуд, Yokohama Geolander 225/55/17 дугуй үйлдвэрийн стандарт юм. Аюулгүй байдлын хувьд 6 airbag ба тэнцвэржүүлэх системээр тоноглогдсон байна.
эх сурвалж:
http://www.caradvice.com.au/…/subaru-forester-s-edition-re…/
,
http://www.carsguide.com.au/car-reviews/subaru-forester-s-edition-review-10863