XX зууны 80-аад оныг хүртэл бүх автомашин долоон шифр бүхий арлын /шасси/ дугаараар тодорхойлогддог байсан. Энэ хэлбэр нь тухайн тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг бага агуулдаг дутагдалтай байжээ. Иймээс автомашин үйлдвэрлэгчид 17 тэмдэгт бүхий олон үсгэн тэмдэглэгээтэй VIN CODE буюу тусгайлан ялгах тэмдэгт /арлын дугаар/-ийг хэрэглэх болсон.
1977 онд АНУ болон Канадад автомашины арлын дугаарыг илтгэсэн ISO 3779 стандарт бий болсон түүхтэй. Энэ стандарт бий болсноор автомашиныг төрөлжүүлэх, хулгайчаас хамгаалах энгийн бөгөөд найдвартай аргыг олж чадсан гэж үздэг. Одоогоор дэлхий дахинд ISO 3779-1983 стандартыг мөрдөж, нийт автомашин үйлдвэрлэгч 24 улс багтдаг. Автомашины vin code бичигдсэн тусгай таблиц нь автомашины салдаггүй эд анги болох кузов, эсвэл арал дээр байрлана.
VIN дугаар нь ихэвчилэн доор дурдсан газруудад байралсан байдаг
- Зүүн талын карланы дотор талд
- Жолооны хүрдний багана дээр
- Радиатор тогтоодог тулгуур дээр
- Хянах самбар дээр (Гадна талаас нь урд цонхоор харагдахаар)
- Жолооч болон зорчигчийн хаалганы дотор талд
- Баталгаат засварын гарын авлага дээр
- Хөдөлгүүрийн урд хэсэгт
- Үндсэн рам-н дээр
VIN CODE-ийн 17 тэмдэгт нь ихэвчлэн нэг шугаманд /зарим тохиолдолд хоёр шугаманд/ хоорондоо ямар нэгэн зай авагдахгүй, дунд нь ямар нэгэн тэмдэгт /цэг таслал гэх мэт/ хэрэглэхгүйгээр бичигдсэн байна. VIN CODE нь гаргацтай тод, автомашины ашиглалтын хугацаанд бүдгэрч арилахгүй, өөрчлөхөд төвөгтэй буюу дууриалган хийх боломжгүй нөхцөлөөр хийгдсэн байдаг.
Энэхүү системийг 30 жилийн дотор нэгэн утга агуулга бүхий тоо болон үсэг давхцахгүй байхаар тооцсон.
VIN CODE-д 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэсэн араб тоо болон латин үсгүүдийг хэрэглэдэг. Латин цагаан толгойн I үсэг нь 1-ийн тоотой. О болон Q үсгүүд нь 0 тоотой андуурагдах магадлалтай тул I.O.Q үсгүүдийг хэрэглэдэггүй. ISO 3779 стандартад зааснаар автомашины үйлдвэрлэсэн он нь тухайн жилийн долдугаар сарын 1-нээс эхэлж дараа жилийн зургадугаар сарын 30-аар дуусгавар болно. Жишээ нь:1993 оны 7 сарын 1-нд үйлдвэрээс гарсан автомашины vin code - д R үсэг байгаа нь тухайн автомашин 1994 онд үйлдвэрлэгдсэн болохыг нотолно. /Зарим улсад 10-1-ээс 5 сарын 1 хүртэл тооцдог. Volkswagen/ 1980 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинуудын оны тэмдэглэгээг хүснэгтээр үзүүлбэл: